Хариуцлага хүлээхгүй байх нөхцөл

Ерөнхий хэсэг

www.residence60.com (Веб сайт)-оос олж болох элдэв мэдээллийг манай Байгууллага баталгаатай гэж үзсэн эх үүсвэрээс авсан байх ба мэдээллийн үнэн зөв, нарийвчлалтай, бүрэн эсэхэд баталгаа өгөхгүй. Байгууллага нь Веб сайтан дээрх элдэв мэдээлэл болон үйлчилгээнд хөндлөнгөөс баталгаа болон хариу өгөхгүй.

Веб сайтанд агуулагдаж буй олж болох бүх мэдээллүүд болон материалууд нь зөвхөн мэдээллийн чанартай байх ба Байгууллага нь дээрх мэдээлэлтэй холбоотойгоор албан ёсны зөвөлгөө өгөхгүй.

Оюуны өмч

Веб сайтнан дээрх мэдээлэл болон үйлчилгээ нь Байгууллагын өмч юм. Веб сайт уруу орсон Зочид Веб сайтан дахь мэдээлэл болон үйлчилгээг Байгууллагад албан бичгээр мэдэгдэлгүйгээр олшруулах, дахин нэвтрүүлэх, бусдад тараах, зарах, түгээх, хэвлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх, давтан ашиглах, арилжааны шугамаар ашиглахыг болон мэдээлэл болон үйлчилгээг элдэв хууль бус хориотой зүйлд ашиглахыг тус тус хориглоно.

Веб сайтнаас хуудсуудыг арилжааны шугамаар бус зөвхөн хувьдаа ашиглах зорилгоор цахим болон хэвлэмэл байдлаар авч болно. Хэрэв өмчлөгч Байгууллагаас мэдээллийг ашиглаж болно гэж албан бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд Веб сайт болон түүнд орших контентийг өөр бусад зорилгоор ашиглахыг хатуу хориглоно.

Харагдах байдал

Борлуулагч/Барилгын захиалагч байгууллага нь анхаарал халамжтайгаар Веб сайтанд танилцуулга болон байгуулалт зургийг хавсаргах боловч түүний нарийвчлалын алдаа болон мэдээллийн дутагдалд хариуцлага хүлээхгүй. Архитектурын макет, зураг, хавсаргасан тайлбар зураг, фото зураг, рендер зураг болон бусад танилцуулгууд зэрэг бүх график танилцуулгууд нь зөвхөн уран бүтээлчийн төсөөлөл ба үүнийг бодит байдлын илэрхийлэл болон төлөөлөл хэмээн итгэж болохгүй.

Бүх давхрын байгуулалтууд нь ойролцоо хэмжээтэй байх бөгөөд сүүлчийн хэмжилтээр нарийн тодорхой гарна. Ашиглагдах материал болон тавилгууд нь тухайн үед үйлдвэрлэгч тал материалаа өөрчлөх болон материалын хүртээмжт байдал зэргээс шалтгаална. Бүх мэдээлэл болон тодорхойлолтууд нь зөвхөн гарсан тухайн цаг үедээ хамааралтай бөгөөд хэрэв шаардлагатай бол өөрчлөгдөж болох ба санал болон гэрээний хэсэгт орохгүй.

Борлуулагч/Барилгын захиалагч байгууллага/Архитектор нь хамааралтай орон нутгийн эрх мэдэлтэнээс өгсөн шаардлагын дагуу айлын, барилгын эсвэл зарим хэсгийн төлөвлөлтөнд өөрчлөлт оруулах эрхтэй байна. Борлуулалтын гэрээ нь Борлуулагч/ Барилгын захиалагч байгууллага болон худалдан авагч хоёрын хооронд хийгдэх бүрэн дүүрэн гэрээ байх бөгөөд уг веб сайтад тавигдсан хэн нэгэн, Борлуулагч/ Барилгын захиалагч байгууллагын борлуулалтын агентийн санал болгосон хэн нэгэн эсвэл бусад тал уг гэрээнд өөрчлөлт оруулах эрхгүй байна.